БУЛГАН: ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид сая төгрөгийн урамшуулал олголоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

"ЭЕШ 2023"-д химийн хичээлээр 800 хэмжээст оноо авсан Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 12б ангийн сурагч С.Пүрэвжалд аймгийн Засаг дарга нэг сая төгрөгийн урамшуулал олгож цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэж баяр хүргэлээ.

Мөн тухайн сурагч аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийн болзлыг хангаж 100 хувийн сургалтын тэтгэлэг авах юм.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top