Италийн “Prada” загварын ордон АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн захиалгаар сансрын нисэгчдийн тусгай өмсгөлийн дотор өмсөх дотуур хувцас урлажээ. Дотуур хувцсыг 2028 онд саран дээр буухаар төлөвлөж буй “Artemis IV” хөлгийн багт зориулан бүтээжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, сансрын нисэгчдийг задгай сансарт ажиллахад таатай нөхцөлөөр хангах үүднээс биеийг хөргөх, агаарын солилцоог хангах тусгай гуурсаар тоноглосон байна.
Ингэснээр тус загварын ордон сансрын нисэгчдийн тусгай хувцас, өмсгөлийг бүтээхэд оролцсон анхны тансаг зэрэглэлийн брэнд болж байна. 2024 онд “Prada” загварын ордон “Axiom Space” компанитай хамтран саран дээр буухад зориулагдсан тусгай өмсгөл бүтээж, танилцуулж байсан билээ. Сансрын нисэгчдийн өмнөх өмсгөлүүдээс онцын ялгаагүй хэдий ч “Prada” брэндийн загвар зохион бүтээгчид ханцуй, бүсэнд улаан өнгө оруулж, өвдөг, тохойнд саарал өнгийн нөхөөсийг нэмж өгсөн байна.
Сансрын нисэгчдийн тусгай өмсгөл нь сарны өмнөд туйлын эрс тэс температур болон сарны харанхуй хэсэг дэх асар хүйтнийг тэсвэрлэх чадвартай аж.


Сэтгэгдэл ( 0 )