БУЛГАН: Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдад гарсан түймрийг унтраалаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын залгаа нутаг дэвсгэрт 2023 оны дөрөвдүгээр сарын 08-ний өдөр гарсан Ой, хээрийн түймрийг 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр бүрэн унтрааж, орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэн өглөө.

Ой, хээрийн түймрийг Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир, Сэлэнгэ сумын Засаг дарга Д.Ууганбаяр нар удирдан зохион байгууллаа.

 

 

Булган, Орхон, Дархан-уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нийт 85 алба хаагч, 8 автомашин техник, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сум, Хялганат тосгоны Мэргэжлийн анги, албадын ажилтан алба хаагч, нутгийн 87 иргэн 9 автомашин техник хэрэгсэл ажиллалаа.

Гэнэтийн гамшиг ослын үед албаны болон иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн нэгж талбарт болон арын албанд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Гал түймрийн гамшиг ослоос сэргийлцгээе хэмээн Булган аймгаас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top