
Өмнөд Солонгосын BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд цэргийн албаа хаахаар армид явсан билээ.
Тэрээр 2024 оны зургаадугаар сард халагдах юм.
Түүнийг хамтлагийнх нь андууд Jimin, J-Hope хоёр эргэж очжээ.
Жин Цагаан сарын баярт зориулсан цэргийн авьяастны шоунд тэргүүн байр эзлэх, цол ахих зэргээр албандаа тун хурдан дасан зохицож байгаа юм.
БНСУ-д эх орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулсан тус хамтлагийн гишүүдийг цэргийн албанаас чөлөөлөх талаар олон жил хэлэлцсэний эцэст хамтлагийн гишүүд өөрсдөө сайн дураар цэрэгт явахаа зарласан. Энэ жил J-Hope цэрэгт явна. Бусад гишүүд хувийн төлөвлөгөөнийхөө дагуу цэрэгт татагдана.
Хамтлаг бүх гишүүдийн алба өндөрлөсний эцэст 2025 онд дахин цуглахаар болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )