
Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлгийг Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2021 оны гуравдугаар сарын 17 өдөр анх чөлөөлж эхэлсэн. Тухайн жил дүүргийн 17 дугаар хорооны 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаж, тус талбайд ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан юм.
2022 онд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 60 байршилд 1559 ширхэг зөвшөөрөлгүй гарааш, контейнерыг чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдаж 15, 16, 18, 19, 27 дугаар хорооны нийт 1200 гаруй гарааш, контейнерыг буулган тухайн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн бүртгэж аваад байна.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ингэж ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Граштайгаа хэдэн жил ноцолдохоо л хэлчих хамгийн ажил муутай дарга бол схдийн засаг дарга алтаншага