“Орон нутагт шилжин суурьших боломж” хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

“Хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн шилжих хөдөлгөөний бүсийн хэлэлцүүлэг” өнөөдөр /2023.02.02/ Дархан-Уул аймагт боллоо.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хотоос xөдөө рүү чиглэсэн шилжилт xөдөлгөөнийг дэмжиxэд аймгуудын нэгдсэн оролцоог нэмэгдүүлэx, бүсчилсэн хөгжлийн бодлого дор аймгууд нийгэм, эдийн засаг, шилжилт хөдөлгөөнийг зохистой удирдах, зохицуулах нэгдсэн үзэл баримтлалыг бий болгох, төвлөрлийг сааруулаx, орон нутгийн xөгжилд дэмжлэг үзүүлэx талаар хэлэлцүүлгийн үеэр ярилцсан юм.

Хэлэлцүүлгийн ерөнхий зохион байгуулагчаар ЗГХЭГ, “Хот, хөдөөгийн сэргэлт” ажлын хэсэг, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, хамтран зохион байгуулагчаар Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ууд ажиллаж байна байгаа бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагууд, шилжин суурьшигч иргэд, хэвлэл мэдээллийн төлөөлөл бүхий 80 орчим төлөөлөл оролцож байна. 

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилтыг тусган хэрэгжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг байгуулаад байгаа. Бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран ажиллаж байна.   Энэ хүрээнд ЗГХЭГ, НЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага xамтран 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо хотоос хөдөө орон нутаг руу шилжих хөдөлгөөний анхдугаар хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан байдаг.

“Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсаны дагуу Хот Хөдөөгийн сэргэлтийг хангахад Хангайн бүсийн хөгжил чухал ач холбогдолтой бөгөөд Хангайн бүсэд шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хотууд хөгжихөөс гадна аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн зохистой хослол бүхий Монгол Улсын хөгжлийн тулгуур бүс нутаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top