Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулах талаар иргэдээс САНАЛ АВЧ БАЙНА

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

“Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төсөлд иргэдээс санал авч эхэллээ. Энэхүү журмын төсөлд зургаан санал нэмж оруулахаар тусгасан байна.

Тодруулбал, машиныг журмын хашаанаас авахдаа төлөгдөөгүй торгуулиа төлсөн байх, жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг ачих, тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөх саналууд байна.

Санал авах үйл явц өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд та ЭНД дарж саналаа өгөх боломжтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top