
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр /2023.02.01/ Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 11 дэх жилдээ танилцуулж мэдээлэл хийлээ.
Энэ үеэр судлаач Б.Мөнгөнжигүүр "Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Хоёрт, Орхон аймаг. Дархан-уул аймаг гуравдугаарт орсон байна. Дөрөвт, Өмнөговь аймаг, тавдугаарт Говьсүмбэр, зургаадугаарт Сэлэнгэ аймаг эрэмбэлэгдлээ. Энэ нь өнгөрсөн онтой адилхан өөрчлөлт гараагүй гэсэн үг. Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймаг хамгийн бага оноо авсан байна. Эдийн засгийн тамир тэнхээгээрээ Өмнөговь аймаг нэгт эрэмбэлэгдсэн бол Баян-Өлгий, Баянхонгор аймаг хамгийн бага оноог авсан байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
баянхонгор яасан вэ бас женко хусчихсан уу