Л.Оюун-Эрдэнэ: Оросын эсрэг хориг Монголд хүнд тусаж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Монгол Улс Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний улмаас хохирол амсаж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Financial Times” хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Монгол Улс нь ардчилсан орон хэдий ч Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний дарамтад мөн өртөж байна гэдгийг тэрбээр онцолжээ. 

Түүний хэлснээр, ОХУ-ын эсрэг тавьсан хязгаарлалтууд нь “гэмгүй” Монголын хувьд давхар хориг болж байна. Тухайлбал, урьд өмнө Оросын агаарын орон зайгаар дамжин Европ-Азийн чиглэлд нислэг үйлдэж байсан агаарын тээврийн компаниуд мөн Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисдэг байсан. Үүний төлөө Улаанбаатарт тодорхой татвар төлдөг байв. Европын Холбооны эсрэг Москвагийн авсан хариу хориг арга хэмжээний хүрээнд Оросын нутаг дэвсгэр дээгүүр нийслэг үйлдэхийг зарим оронд хориглосноор нөхцөл байдал өөрчлөгдсөн.Тиймээс эдийн засгийн хориг арга хэмжээ авахдаа сайтар судалсны үндсэн дээр тавих ёстой. Учир нь эдгээр арга хэмжээ нь бусад улсад сөргөөр нөлөөлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ.

Түүнчлэн "Украин дахь нөхцөл байдал зөвхөн хоёр улс хоорондын мөргөлдөөн төдийгүй дэлхийн эдийн засаг, тэр дундаа далайд гарцгүй жижиг орнуудад сөргөөр нөлөөлж байна" хэмээн мөн тодотгосон байна.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ha(192.82.70.62) 2023 оны 02 сарын 01

Iim dulzen nivsnuudig bitgii end tend ner hundtei sonin setguuld yariltslaga umuguuleldee ***

0  |  0
иргэн(66.181.187.88) 2023 оны 01 сарын 30

зөв ярьжээ

1  |  0
эгэл(64.119.24.33) 2023 оны 01 сарын 31

Хоригоос шалтгаалаагүй , сүүлийн 30 жил төр удирдсан сэтгэлгүй хүмүүсийн IQ-с болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх нь үнэнд нийцнэ. Гэхдээ Оюун-Эрдэнэ сайд сайн ажиллаж байна

5  |  1
.(59.153.86.140) 2023 оны 01 сарын 31

Шаанө биз

3  |  2
Тони(139.5.218.82) 2023 оны 01 сарын 31

Өөрөө санхүүгийн, макро эдийн засгийн ямарч мэдлэггүй байж битгий оросын хориг рүү арчаагүй байдлаа чихээд бай. Ажиллахгүй толгойг 1000 ажиллуулах гээд ямар үр дүн байх вэ дээ

6  |  2
Top