Японы парламентын нөлөө бүхий доод танхим аравдугаар сарын 21-ний өдрийн ээлжит бус хуралдаанаараа тус улсын шинэ ерөнхий сайдыг сонгоно.
Либерал Ардчилсан намын дарга Санаэ Такаичи Японы засгийн газрын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд болох нь бараг баталгаатай ажээ.
Японы засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээлснээр, парламентын доод танхимд болох шинэ ерөнхий сайдын сонгуулийн өмнө Шигэрү Ишиба тэргүүтэй засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон байна. Парламентад олонх болж чадаагүй ЛАН санал хураалт болохоос нэг өдрийн өмнө консерватив үзэлт “Японыг шинэчлэх нийгэмлэг” намтай эвсэл байгуулж чадсан ажээ.
ЛАН-ын дарга Санаэ Такаичи Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )