Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны хуваарьт өөрчлөлт орлоо

Б.Түшиг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Маргааш буюу нэгдүгээр сарын 25-наас эхлэн “Замын-Үүд - Эрээн” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.

Тодруулбал, Замын-Үүд - Эрээн чиглэлийн автобус маргаашнаас 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдлөх аж.

Тиймээс иргэд дараах шаардлагуудыг ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна. Үүнд:

1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах

2. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Билетийг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар худалдан авах боломжтой гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top