Дэлхийн цөмийн эргэлт удааширч буй нь эрдэмтдийг сандаргав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

 

Хятадын эрдэмтэд И Ян, Шяодун Суны “ Nature Geoscience” сэтгүүлд нийтлүүлсэн дэлхийн цөмийн эргэлт удааширч буй судалгаа эрдэмтдийг сандаргажээ.

Хятадын геологичид газар хөдлөлтийн улмаас чичирхийллийн долгионыг судалсны үндсэн дээр дэлхийн цөм сүүлийн арван жил эргэхээ бараг больж, өдгөө эсрэг чиглэлд эргэж эхэлсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Хятадын эрдэмтэд газрын чичирхийллийн долгионыг 1990-ээд оноос эхлэн судалж байгаа ба өмнө нь ихээхэн өөрчлөгдөж байсан траектор сүүлийн арван жилд маш бага өөрчлөгдсөн байна. Энэхүү загвар нь дэлхийн хэмжээний шинж чанартай ба цөм доторх эргэлт саяхан түр зогсоод байна гэж судалгаанд онцолжээ.

Энэхүү судалгаа өрнөдийн эрдэмтдийн дунд дэлхийн цөм манай гараг дээр болж буй үйл явцад хэрхэн нөлөөлж буй талаар ширүүн маргаан дэгдэхэд хүргээд байна. “Washington Post” хэвлэлд бичсэнээр, эл мэдээлэл нь дэлхий дээр өдрийн үргэлжлэх хугацаа, соронзон орны хэлбэлзэлд үзүүлж буй нөлөөний тухай нухацтай эргэцүүлэхийг шаардаж байна. “Хятадын эрдэмтдийн ажигласан өөрчлөлтүүд байж болох талтай хэдий ч бодит байдал дээр яг юу болж байгаа нь тодорхойгүй” гэж профессор Жон Видейл “Wall Street Journal” сонинд бичжээ. Энэ талаар “New York Times” бичихдээ, энэ бүгд дэлхий сөнөхөд бэлдэж байгаа шиг сонсогдож байна гээд уншигчдадаа хандан түгшихгүй байхыг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top