АНУ, Израилын хамтарсан цэргийн томоохон сургуулилт болж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

АНУ, Израилын хамтарсан цэргийн “Juniper Oak” сургуулилт энэ сарын 23-нд эхэлжээ.

Түүхэн дэх хамгийн томд тооцогдох цэргийн арга хэмжээд АНУ-ын талаас 100 онгоц, сөнөөгч, бөмбөгдөгч, цэнэглэгч онгоц болон “USS George H.W. Bush” онгоц, Израилын талаас 42 цэргийн онгоц оролцож байна. Сургуулилтад АНУ-ын 6.5 мянган цэрэг, Израилаас 1.1 мянган цэрэг оролцож байна.

Тус бүс нутагт одоогоор АНУ-ын 35 мянган цэрэг байрлаж байна. Арав гаруй жилийн өмнө зөвхөн Ирак, Афганистанд гэхэд АНУ-ын 200 мянган цэрэг байрлаж байжээ. Энэхүү хамтарсан хээрийн сургуулилт нь АНУ шаардлагатай тохиолдолд богино хугацаанд өргөн бүрэлдэхүүнтэй хүчийг тус бүс нутагт хаях чадвартайг харуулах зорилготой гэж АНУ-ын албаны эх сурвалж онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top