Ховдын Булганаас БНХАУ-ын Такешикен хүртэлх тээвэр маргааш эхэлнэ

О.Шинэтуяа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Коронавируст халдварын хөл хориотой холбоотойгоор хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглоод байсан. Тэгвэл цар тахлын хууль цуцлагдсантай холбоотойгоор Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такешикин тосгон хүртэлх улс хоорондын зорчих тээврийн үйлчилгээг ирэх лхагва гарагаас буюу нэгдүгээр сарын 25-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэхээр болсноо Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Улс хоорондын тээврийн тасалбарыг https://eticket.transdep.mn/ сайт болон өөрт ойр байрлах билетийн кассуудаас худалдан авах боломжтой бөгөөд тасалбарын үнэ том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 12 мянган төгрөг байх ажээ. Автобус Ховд аймгийн цагаар өглөөний 09:00 цагт хөдлөх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top