САЙН МЭДЭЭ | Зам цэвэрлэгээний ажилчдад цалинтай чөлөө өгчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

Хан-Уул дүүргийн тохижилт, үйлчилгээ хариуцсан "Тохижилт, үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын гүйцэтгэгч "Эко Эрин тохижилт" ХХК, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан шуурхай шийдвэр гаргаж, нийт ажилчдадаа цалинтай чөлөө өгчээ. Энэ талаар тус компани албан ёсны фэйсбүүк хуудсандаа "Өнөөдөр -41 хэм хүйтэн учир зам цэвэрлэгээний ажилчдадаа цалинтай чөлөө олголоо. Хогоо хогны саванд хийгээрэй. Баярлалаа" гэж бичжээ. 

Тус компанийн хувьд Нисэхийн аюулгүйн тойрог, дэнж, Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Өлзийт хорооллын тохижилт үйлчилгээг хариуцан гүйцэтгэдэг аж. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н(202.179.27.10) 2023 оны 01 сарын 23

Ийм цаг үед ухаантай дарга байдаг нь яамай даа

0  |  0
Иргэн(103.229.121.254) 2023 оны 01 сарын 23

Ганц зөв мэдээ уншлаа ядаж байхад багаж нь гар ажиллагаатай их л хэцүү харагддаг

0  |  0
zochin(49.105.76.55) 2023 оны 01 сарын 23

neg negendee enreltei baih n zuv uu huitend ajil dag ulsiin thaling nemj ugvul yasan yum bol hotiin darga sumyabazar a uruu dulaan bairand huluu huchij suudag sul thalin avdag hotiin darga aa

0  |  0
Top