"Монголчууд цагаан сарын үеэр 910₮ тэрбумыг гадагш урсгадаг"

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 22

Сар шинийн баярын үеэр идээ ундаа бэлдэх, бэлэг авах зэрэг хэрэгцээнд монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг байна. Харамсалтай нь үүний 70 гаруй хувь буюу 910 орчим тэрбум төгрөгөөр импортын бүтээгдэхүүн худалдан авч, гадагш нь урсгадаг аж. 

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг.

Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Амар байна уу 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн үйлдвэр эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд оролцоно. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалт авах, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгож буй. Тэгэхээр энэ бол зөвхөн худалдах, авахаас илүү үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглэсэн арга хэмжээ юм” гэлээ.

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд 1000 аж ахуйн нэгж, байгууллагын 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр хүргэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож буй аж.

Мөн үзэсгэлэн худалдааны үеэр Монголын томоохон татвар төлөгч, ажил олгогч 50 аж ахуйн нэгж жижиг, дунд бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах, түүхий эд, нөөц бэлтгэх чиглэлд дэмжих, хөрөнгө оруулах боломж олгох арга хэмжээг зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ үнэн(66.181.180.86) 2023 оны 01 сарын 22

ЭРЭЭНИЙ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ХОГООР МОНГОЛЧУУД ЯАДАГ БАЙНА ДАА. ЮМ ҮЗЭЭГҮЙ НҮД ТАЙЛААГҮЙ, ЭД ХОГШЛЫН БООЛ Л ИЙМ БАЙГАА ЮМ. МАХ, БУУЗАА ИДЭЭД, СҮҮ ААРЦАА УУГААД, БУЦАЛГАСАН УСАА САЙН УУЖ ХООЛНЫ ХОРОО САЙН ТАЙЛААД АМАР АМГАЛАН БАЙДЛААР ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭ ЗУРШИХСАНДАА

0  |  0
Top