Улаанбаатар-Замын-Үүдийн галт тэрэгний ХУВААРИЙГ өөрчиллөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан иргэдийн хүсэлтээр 2023 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн одоо аялж буй Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг хоёр салж, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар болон Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд аялуулахаар болжээ. 

Тодруулбал, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орох аж. 
 

  • Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276/275 галт тэрэг Улаанбаатараас даваа, мягмар, лхагва, пүрэв, бямба, ням гарагт 16:50 цагт, Баасан гарагт 15:55 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 07:20 цагт очно.
     
  • Замын-Үүдээс өдөр бүр 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 09:20 цагт ирнэ.
     
  • Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 286/285 галт тэрэг Улаанбаатараас өдөр бүр 20:58 цагт хөдөлж, Сайншанд өртөөнд 07:30 цагт очно. Сайншандаас өдөр бүр 19:40 цагт хөдөлж, Улаанбаатар өртөөнд 07:07 цагт ирнэ.


Дээрх цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотойгоор Айраг-Бор-Өндөр-Айраг чиглэлийн зорчигчийн 609/610 галт тэрэгний хуваарьт дараах өөрчлөлт орж байна. 
 

  • Улаанбаатараас пүрэв, бямба гарагт 286 дугаар галт тэргээр явах бөгөөд Айраг өртөөнд салж, тус өртөөнөөс 610 дугаар галт тэргээр 06:15 цагт хөдлөн Бор-Өндөр өртөөнд 07:50 цагт хүрнэ. Ингэхдээ Айраг-Бор-Өндөр хоорондын замын 27, 38 дугаар км-т 2 минутын зогсолттой аялна.
     
  • Бор-Өндөрөөс баасан, ням гарагт 609 дугаар галт тэрэг 20:15 цагт хөдөлж, Айраг өртөөнд 21:30 цагт очно. Айраг өртөөнөөс 285 дугаар галт тэргэнд холбогдон Улаанбаатарт даваа, бямба гарагт хүрнэ. Ингэхдээ Айраг-Бор-Өндөр хоорондын замын 27, 38 дугаар км-т мөн 2 минутын зогсолттой аялна.  

Эх сурвалж: УБТЗ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoochin(202.9.46.83) 2025 оны 03 сарын 13

za ashgvide bayrlla

1  |  0
Top