САЙН МЭДЭЭ | Зэвсэгт хүчнийхэн малчдад дэмжлэг үзүүлж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Цас их хэмжээгээр орсны улмаас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад Зэвсэгт хүчнийхэн нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж, дэмжлэгийг үзүүлсээр байна. Дорнод аймгийн Булган суманд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлах ахлагч Б.Отгонжаргалаар ахлуулсан бүлэг, Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст сумдад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахмад Н.Энхбатаар ахлуулсан цэргийн алба хаагчид 6 нэгж техниктэйгээр ажиллаж байна.

Тэд цасанд боогдсон малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлэх болон өвс тэжээл тээвэрлэж хүргэх, зам даваа гүвээг нээх ажлыг гүйцэтгэж байна. Хэцүү цаг үед үргэлж хамт байдаг цэргийнхэндээ баярлалаа гэдэг үгийг орон нутгийнхан уламжилсаар байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top