"The Glory" киноны эмзэг сэдвийг БОДИТ явдлаас сэдэвлэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Жүжигчин Сун Хе Гёгийн тоглосон "The Glory" кино богино хугацаанд өндөр амжилт үзүүлээд байна. Тус кинонд Сун Хе Гё бага насандаа дээрэлхүүлж байсан ч өсөж том болсныхоо дараа өшөөгөө авч буй бүсгүйн дүрийг бүтээдэг аж. 

Киноны нэг анги дээр сурагчид нэгнээ дээрэлхэн, үсний бөөрөнхий хайчаар гарыг нь түлж байгаа хэсэг гардаг. Энэ үзэгдэл цацагдсаны дараа үзэгчид болон интернэт хэрэглэгчид багагүй маргаан үүсгэжээ.

Жүжигчдийн ур чадвар сайн байсан ч тухайн хэсэг хэтэрхий харгис, хэрцгий байгаа тухай үзэгчид онцолсон бол үйл явдлыг бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн болохыг зарим интернэт хэрэглэгчид дурдсан байна. 

Энэхүү дээрэлхэлтийн хэргийн тухай хэсгийг үнэхээр л 2006 онд болсон бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээжээ.

Чонжү хотын охидын дунд сургуульд суралцаж байсан Ж хэмээх охин К болон бусад охидын хүчирхийллийн золиос болсон аж. К хэмээх охин Ж-ийн гарыг үсний халдаг хайчаар түлж, үсний хавчаараар цээжийг нь уран, мөнгийг нь дээрэмджээ. Ж охин эмнэлэгт хүргэгдснээр уг хэрэг ил болсон бөгөөд К-г баривчлах тушаал гаргуулж чадсан байна. 

Тус киноны найруулагч Ким Ын Ү 2016 онд "Нарны үр сад" кинонд Сун Хе Гётой хамтран ажиллаж байсан. "The Glory" кино тэдний хоёр дахь хамтарсан уран бүтээл ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ru(77.24.7.205) 2023 оны 01 сарын 09

Huurhun egchiig urgelj hachin uilj unjsan durd l togluuldag bdiin bna. Glory deer sain jujiglej bnale.

2  |  0
Irgen B(192.82.67.204) 2023 оны 01 сарын 08

Unegeer goe kino bnlee bi bur neg udriin dotr duusgsn

0  |  1
123(103.26.195.117) 2023 оны 01 сарын 06

тэр үнэхээр хөөрхөн юмаа

0  |  0
Kino(192.82.73.222) 2023 оны 01 сарын 06

Uzii

0  |  0
zochin(66.181.161.90) 2023 оны 01 сарын 08

boorinhii haich gedeg shin us oroodog haich shte medeggu baij ichmeer ntr gej bichheesee ichmeer yma

0  |  1
Zochin(202.131.227.82) 2023 оны 01 сарын 08

Usnii buurunhii haich gej bhgui. Tsilindr haich gej bga. Eniig bichsen hun uneher mergejliin bus yumaa. Ichmeer yum.

4  |  11
Монгол сайхан(192.82.86.200) 2023 оны 01 сарын 14

Үзэхийг хүсэж байна

11  |  1
Top