Тариаланчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар боллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Тарианланчдаас ирүүлсэн хүсэлт, ган зудын нөхцөл байдлаас шалтгаалан ургац алдсантай холбоотойгоор тариаланчдад олгосон зээлийн эргэн төлөлтийг зургаа хүртэл сараар хойшлуулахаар боллоо. Энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын  ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд ган, мөндрийн эрсдэлд өртөн 2025 онд ургац алдсан тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдсан тариалан эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаа хүртэл сараар хойшлуулахад шаардагдах нийт 4.2 тэрбум төгрөгийг ХХААХҮ-ийн сайдын батлагдсан төсвөөс зарцуулахаар тусгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top