АТҮТ: Сүүлийн 5 жил үзлэгт оруулаагүй автомашиныг бүртгэлээс хасна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 02

Сүүлийн таван жил үзлэгт оруулаагүй 162 мянган автомашин байгаа аж. Эдгээр автомашиныг бүртгэлээс хасах ажил эхэлж байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Мэдээлэлд “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" гэжээ.

Та бүхэн дээрх жагсаалтад орсон тээврийн хэрэгслийн мэдээллийг www.transdep.mn цахим хуудсанд хандан шалгах боломжтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.16.163) 2025 оны 03 сарын 13

Нэг иймэрхүү аргаар хотын машины тоог бууруулж түгжрэл бууруулах юм байхдаа

1  |  0
Б. Өлзийсайхан (192.82.77.194) 2025 оны 03 сарын 13

Маш зөв шүү. 2 жилээс дээш үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах хэрэгтэй.

3  |  0
Top