Согтуугаар машин жолоодсон 446 зөрчлийг таслан зогсоожээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 02

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.01.02) боллоо. 

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжав нийслэлийн замын хөдөлгөөний өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн цагаар 192 хяналтын цэгт 524 алба хаагч замын хөдөлгөөний зохицуулалтад хяналт тавьж ажиллалаа. Хяналт шалгалтаар 23,398, хяналтын камераар 17,581 зөрчил илрүүлсэн. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон 446 зөрчлийг таслан зогсоосон” гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top