Баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдөр маргааш /2022.12.28/ тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амрах юм.

Монгол Улсын бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хилийн боомтууд амрах хэлэлцээртэй байдаг. Маргааш агаарын замын болон Алтанбулаг, Сүхбаатар боомтууд ажиллана. Харин бусад боомтууд амрах хуваарьтай байна.

Монгол, Хятадын хилийн боомтууд 2023 оны нэгдүгээр сарын 1-нд амарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top