Блинкен, Ван И нар хоёр улсын харилцааны сувгийг нээлттэй үлдээхийг дэмжив

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар утсаар ярьж, хоёр улсын харилцааны шугамыг нээлттэй үлдээхийг дэмжив.

Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайсын мэдээлснээр, Энтони Блинкен Оросын Украины эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа нь дэлхийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлж буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Талууд мөн ковидын нөхцөл байдлыг хэлэлцэж, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд энэ асуудал дээр ил тод байхын чухлыг тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top