НОБГ | Иргэдийг осгож, хөлдөх аюулаас авран хамгааллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 17

 

Багахангай дүүргийн 2-р хороо, Хангай зөрлөгийн нүхэн гарцнаас баруун урд зүгт автомашин нь цасанд сууж бензингүй болсон гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 80-р ангийн алба хаагчид 18 км зам туулж очиход "Эдвон" загварын суудлын автомашин цасанд сууж шатахуун нь дууссан, уг автомашинд том хүн 2, бага насны хүүхэд 2, нийт 4 хүнийг осгож, хөлдөх аюулаас авран хамгааллаа.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч салхи зарим нутгаар 16-18 метр хүрч ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул тээврийн жолооч, иргэд:

- Холын замд гарахдаа цаг агаарын мэдээ сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах,

- Орой, шөнийн цагаар замд гарахгүй байх,

- Автомашины бүрэн бүтэн байдлыг хангах,

- Шатахууны нөөц, дулаан хувцастай явах,

- Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийг эрсдэлд оруулж зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top