Энэтхэгт анхны алтны АТМ ажиллаж эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Энэтхэгийн Хайдарабад хотод картаар алтан зоос худалдан авах боломжтой АТМ ашиглалтад оржээ. “The Economic Times” хэвлэлд мэдээлснээр, энэ нь зөвхөн Энэтхэг төдийгүй дэлхийд бодит цагаар үйлчилдэг анхны автомат машин юм.

Алтны АТМ-ыг Энэтхэгийн “Goldsikka Pvt Ltd” компани гаргажээ. Тус компани энэхүү төхөөрөмжөөр алт худалдах инновацын технологийг боловсруулсан байна. АТМ нь нийт таван кг 24 каратын алтан зоос байршуулах хүчин чадалтай ба 0.5 граммаас 100 гр хүртэлх найман янзын хэмжээгээр алт худалдан авах боломжтой. АТМ онцлог нь дэлгэц дээр гарах алтны үнэ Лондонгийн биржийн үнэт металлын ханшны өөрчлөлтийн дагуу бодит цагаар шинэчлэгддэг.

Алтны АТМ ашиглалтад орсон өдөр 20 хүн үйлчлүүлжээ. “Goldsikka Pvt Ltd” компани зөвхөн Энэтхэгт гэхэд гурван мянган ийм төрлийн АТМ суурилуулахаар төлөвлөж байгаагаас гадна дэлхийн зах зээлд гарах зорилго тавиад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top