Бүжигчин З.Чингүүн "Street Man Fighter"-ийн тайзнаа дахин гарлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

 

Өмнөд Солонгосын гудамжны бүжигчдийг дэлхийд таниулах зорилготой зохион байгуулагдаж буй "Street Man Fighter" шоуны тайзнаа бүжигчин З.Чингүүн дахин гарлаа. 

Тус нэвтрүүлэгт оролцож буй "MBitious" хамтлагийн гишүүдийг сонгох "Be MBitious" нэвтрүүлэгт бүжигчин З.Чингүүн Яамакаси хэмээх тайзны нэрээр тун ч амжилттай оролцсон. БНСУ-ын домог болсон бүжигчнийг ур чадвараараа буулган авсан тэрээр энэ удаад "Street Man Fighter" шоуны "Mega Crew" үзүүлбэрийн шатанд бусад мэргэжлийн бүжигчдийн хамтаар оролцжээ. 

Энэхүү нэвтрүүлэг өмнө нь эмэгтэй бүжигчид болон ахлах сургуулийн дунд зохион байгуулагдаж байсан. Цацагдсан даруйдаа итгэмээргүй өндөр амжилт үзүүлж, дэлхийн хэмжээнд БНСУ-ын бүжигчдийн сурталчилж чадсан бөгөөд уг нэвтрүүлэгт оролцсон З.Чингүүн ч мөн гаднын орны олон фенүүдтэй болсон байна. 

Нэвтрүүлэг дууссаны дараа түүнд алдартай энтертайнмент болон хамтлаг дуучидтай хамтрах санал ихээр ирсэн бөгөөд тухай бүрт нь мэдээлэл өгөхөө фенүүддээ амлажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top