"Ноён эмэгтэй"-н шинэ босго

2022 оны 08 сарын 29

Байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын кино урлагийн салбарт цоо шинэ өнгө, цензур тогтоох болсон "Хувьсал" продакшны хамт олон хэдхэн хоногийн өмнө "НОЁН ЭМЭГТЭЙ" уран сайхны киногоо нээлээ. Харин тэдний сүүлийн гурван жилийн хөдөлмөрт үзэгчид дүн тавих учир киноны талаар нурших нь илүүц биз.

Ямартай ч У.Уранчимэг гавьяат баг хамт олныхоо авьяас, хөдөлмөрийг үнэлж чаддагаа харуулж, шинэхэн уран бүтээлийн нээлт дээр продакшныхаа жүжигчин Г.Бямбасүрэнд нэг өрөө байр бэлэглэлээ.

Г.Бямбасүрэнгийн хувьд 2019 онд театрын үзвэрийг үзэгчдийн тоогоор тэргүүлж, рекорд тогтоож байсан "Тэнгэрээс буусан од" киноны зохиолыг бичсэн бол энэ удаа мөн "Ноён эмэгтэй"-н зохиолыг бичжээ. Тэрээр кино зохиол бичиж, найруулахын зэрэгцээ "чанга" дуучин гэдгээ "Хайр" жүжиг, "Би эр хүнд хайртай", "Тэнгэрээс буусан од" киноны дуунуудыг дуулснаар харуулж чадсан.

"Хувьсал"-ын бэлэг үүгээр дуусаагүй. Нээлтийн үeэр киноны арын албанд ажилласан уран бүтээлчдээсээ хөдөлмөрийн аварга тодруулан дөрвөн хүнд мөнгөн шагнал олголоо. Энэ мэтчилэн залуу уран бүтээлчдийнхээ хөдөлмөрийг үнэлж, "Ноён эмэгтэй"-н нээлт дээр аргагүй л ноён шиг аашилсан У.Уранчимэг гавьяат "байр бэлэглэдэг" босго тогтоож буй бололтой. Өмнө нь "Тэнгэрээс буусан од" киноны нээлт дээр мөн продакшныхаа залуу жүжигчин Б.Баярмаад байр бэлэглэж байв.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuwshinbayr(66.181.161.25) 2022 оны 09 сарын 01

Sain kino bolson bna le amjilt oshoo iluu chanartai uran buteel gargarai\n

1  |  0
Зочин Зочин(139.5.218.35) 2022 оны 08 сарын 31

Хийсэн кинонууд нь үнэн аймаар аа аймаар

2  |  0
Зоч(103.161.242.161) 2022 оны 09 сарын 01

Ноёгтой гэж бичиж уншдагсан. Урнаадаа цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье...

1  |  0
Haha(66.181.161.5) 2022 оны 09 сарын 01

Galtar yanhan

2  |  5
0000(103.229.120.50) 2022 оны 09 сарын 01

Урнаа маш дайчин, зарчимч, чадвартай жүжигчин, мундаг зохион байгуулагч. Сайхан кино болсон бна лээ, баяр хүргэж амжилт хүсье эээ

4  |  0
Пп(202.21.109.122) 2022 оны 09 сарын 01

Хүний хөдөлмөрийг үнэлнэ гэдэг шудрага хүний шинж

5  |  0
Top