“Бэхэн зүрх” кинонд тоглох жүжигчид тодорчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 01

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болжээ.

Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй ажиллах бол ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтрах аж.

Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллана. Эл кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллах бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог аж.

Харин киноны гол дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Бадамцэцэг тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Hi-Fi” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тоглох аж.

“Бэхэн зүрх” кинонд уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top