ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 16

Өнөөдөр 2022.07.16. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 05 цаг 10 минутад мандлаа, 20 цаг 47 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Гондураст Инженерүүдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн хөгжимчин Стюарт Коупленд, Оросын нэрт дуучин Григорий Лепс, Испанийн дугуйчин Мигель Индурайн, Америкийн жүжигчин Уилл Феррелл, Оросын эстрадын дуучин Леонид Агутин, Уэльсийн хөлбөмбөгч Гарет Бейл нар төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр АНУ-ын Нью-Мексико мужид анхны атомын бөмбөгийг туршжээ.

1979 оны энэ өдөр Саддам Хуссейн Иракийн Ерөнхийлөгч болжээ.

2000 оны энэ өдөр Интернетийн домены тоог нэмэх шийдвэр гарч байв.

2002 оны энэ өдөр Вашингтоны төвд олон улсын тагнуулын түүхэнд зориулсан музей нээгджээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эд, малын гарлагатай.

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top