Хориглосон бүсэд дрон нисгэвэл Зөрчлийн хуулиар шийтгэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 10

Нисгэгчгүй нисэх биет (дрон) ашиглах хүн, хуулийн этгээд Та бүхэн Иргэний нисэхийн дүрмийн ИНД-101.205, ИНД-101.207, ИНД-101.211, ИНД-101.215 заасны дагуу агаарын орон зай ашиглахыг хориглосон бүс болох Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, “Маршал” харш, Их тэнгэр цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг дахь хориглосон бүсэд тус тус эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхгүй байхыг анхааруулж байна.

2022 оны 7 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд дээрх газруудад дрон нисгэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороонд бичгээр хандсаны дагуу Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас холбогдох зөвшөөрлийг олгоно.

Дээрх хориглосон газруудад зөвшөөрөлгүй дрон нисгэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулна.

Эх сурвалж: ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top