Хүнд, хэцүү амьдралаас амжилтад хүрсэн Өмнөд Солонгосын одод

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

 

~Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүнд, хэцүү амьдралыг даван туулж, зорилгодоо хүрсэн Өмнөд Солонгосын 9 алдартныг танилцуулъя.~

 

1. Со Ин Гук 

Жүжигчин Со Ин Гук тарчигхан гэр бүлээс гаралтай нэгэн. Тэдний гэр бүлийнхэн хоол хүнсээ арай ядан залгуулдаг байсан бөгөөд түүний ээж мөнгө олохын тулд цаасан хайрцаг түүн дахин боловсруулдаг байсан аж. 

 

 

2. Пак Шин Хэ

Түүнийг жүжигчин болохоор шийдэн Сөүлийг зорих үед ээж, аав нь санхүүгийн хүнд байдалд байсан ч байгаа бүхнээ түүнд өгөхөд бэлэн байсан гэдэг. Амьдралын хүнд хэцүү нөхцөл, аав ээжийнх нь дэмжлэг зэрэг нь шаргуу, хичээнгүй ажиллах нэг шалтгаан байсан бөгөөд тэрээр өдгөө БНСАУ-ын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг болсон. 

 

 

3. Хан Со Хи 

Жүжигчин Хан Со Хи карьерийнхээ эхэн үед мөн л тарчиг байдалтай тэмцэж байжээ. Жүжигчин болохоор Сөүл рүү нүүх үедээ халаасандаа ердөө 300.000 вонтой байсан гэдэг. Шөнийн цэнгээний газар амьдралаа залгуулахын тулд жил орчим ажилласан тэрээр өдгөө дэлхийн хэмжээний алдартан болоод байгаа билээ. 

Түүний ээж нэрийг нь барин хүмүүсээс мөнгө залилж байсан удаатай. Үүнд жүжигчин бүсгүй ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд таван настай байхад нь эцэг, эх нь салсны улмаас эмээтэйгээ өссөн учир ээжийнхээ өмнөөс хариуцлага хүлээх нь шударга бус хэмээн үзсэн байна. 

 

 

4. IU 

Гэр бүл нь гэнэт өрөнд орох хүртэл түүний хүүхэд нас жаргалтай өнгөрсөн. Үүний улмаас IU дүүгийн хамтаар эмээтэйгээ амьдрах болжээ. Хэцүү амьдралыг туулж байсан тэрээр жоомоор дүүрэн жижиг гэрт амьдардаг байжээ. Олон удаагийн сонгон шалгаруулалтын дараа карьераа амжилттай эхлүүлсэн тэрээр дэлхийн хэмжээний од болсон бөгөөд хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн. 

 

 

5. Пак Бо Гум 

Түүнийг 22 настай байхад аав нь мөнгө хүүлэгчдээс мөнгө зээлэхдээ Пак Бо Гумын батлан даагчаар бүртгүүлжээ. Тухайн үед Бо Гум карьераа дөнгөж эхлүүлж байсан ч удалгүй өр нэхэгчид түүнээс өрөө нэхэж эхэлсэн байна. Санхүүгийн хүнд нөхцөлд өрөө барагдуулж дууссан тэрээр өдгөө мөн л ашиг орлогоороо тэргүүлэгч жүжигчдийн нэг болж чадсан билээ. 

 

 

6. Rain 

Дуучин, жүжигчин Rain бага насандаа олон саад бэрхшээлийг туулсан нэгэн. Гэрт нь идэх хоол байхгүйн улмаас хэд хоногоор хоосон хонох тохиолдол түүнд олон байсан гэдэг. Түүний ээжийн бие муудах үед эм авах боломжгүй байсан тухай дурссан тэрээр ээжийгээ 2000 онд алджээ. Үүнээс хэдхэн жилийн дараа дебютээ амжилттай хийж чадсан тэрээр өдгөө дэлхийн хэмжээний алдартан болж, Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгтэй аз жаргалаар дүүрэн амьдарч байна. 

 

 

7. Сон Жэ Рим

Тэрээр олон жилийн турш хувийн амьдралаа нууцалж байсан нэгэн. Сүүлд тарчиг амьдрал туулсан тухайгаа дурсан ярьсан тэрээр мөнгө үрэхдээ ихэд хянамгай ханддаг тухайгаа хуваалцжээ. 

 

 

8. Girl’s Day хамтлагийн Hyeri

Дуучин, жүжигчин бүсгүй олон жилийн турш хандивын аянд идэвхтэй оролцсоор ирсэн нэгэн. Учир нь тэрээр бага насандаа хүнд хэцүү амьдралын туулжээ. Санхүүгийн хүнд байдалд байсан түүний ээж 10 гаруй жил үйлдвэрт ажиллаж түүнийг өсгөсөн байна. 

 

 

9. Ча Сын Вон 

Жүжигчин Ча Сын Вон эхнэртэйгээ гэрлэх үедээ тун хэцүү амьдралтай нэгэн байжээ. Санхүүгийн хямралаас үүдэн хоёр жилийн турш байрны хонгилд амьдрахаас өөр аргагүй болсон тэрээр хүүхэд насаа ч мөн хэцүү байдалд өнгөрүүлсэн гэдэг. 

1990 оноос эхлэн загварын ертөнцөд хөл тавин, олон ангит кинонуудад дүр бүтээж эхэлсэн тэрээр өдгөө Өмнөд Солонгосын топ жүжигчдийн нэг болж чаджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(102.89.82.113) 2025 оны 04 сарын 12

Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр ​​өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг

0  |  0
Z(202.9.46.38) 2025 оны 03 сарын 13

Tsatgaldaj usvul amjiltad hurehgui ee

11  |  3
зочин(64.119.22.176) 2025 оны 03 сарын 13

хэн тэвчээртэй тууштай байна заавал зорьсондоо хүрч амжилт олдог доо

16  |  1
(103.10.23.123) 2025 оны 03 сарын 13

deereesee sheelguulen baij magtdag unen guilgachin setgehui yumda huurhii

4  |  3
Иш(66.181.160.109) 2025 оны 03 сарын 13

БНСАУ хахахахахаха\nХахаха

1  |  3
Close menu