ЧД: Япон улсын Яйзү хотын засаг даргын орлогч Шимояма Коожитай уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Япон улсын Яйзү хотын Засаг даргын орлогч Шимояма Коожи болон бусад албаны хүмүүсийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Хангай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхтуяа, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Баянмөнх, Япон улсын Яйзү хотын захиргааны Спорт, хамтын ажиллагааны газрын дарга Мацүнага Тошифүми, Спортын хэлтсийн дарга Кавамори Күнито, Спортын хэлтсийн хэсгийн дарга Ито Масаки, Хамтын ажиллагааны газрын Олон улсын харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам нар мөн оролцлоо.

Тус дүүрэг нь Яйзү хоттой 2018 онд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд соёл урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ.

Уулзалтаар хоёр талын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, ажилтан болон сурагч солилцоо, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг Япон улсад борлуулах зэрэг илүү олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top