Ч.Бадрал Олон улсын уралдаанд II байр эзэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Италийн Буссэто хотноо энэ сарын 21–26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дж.ВЕРДИЙН нэрэмжит 58–р олон улсын их уралдаан боллоо. Тус уралдаанд 26 орны 106 дуучин шалгаран цуглаж, гурван шат өрсөлдсөн бөгөөд финалын шатанд 12 дуучин шалгарчээ. 

Нэгдүгээр байрт Италийн сопрано, хоёрдугаар байрт Монголын баритон Ч.Бадрал, гуравдугаар байрт Хятадын басс дуучин тус тус шалгарсан байна. Энэхүү уралдаан нь олон улсад болон, Монгол Улсын Засгийн газрын тогтоолд "А " зэрэглэлд эрэмблэгддэг, чансаа шалгасан том уралдаан ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top