Н.В.Гоголийн "Тоглоомчид" УДЭТ-т ирлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

Улсын Драмын Эрдмийн Театрын 2023 оны шинэ уран бүтээл Оросын сонгодог зохиолч Н.В.Гоголийн "Тоглоомчид" хэмээх алдарт зохиол найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа үзэгчдийн өмнө нээлтээ хийлээ.

Оросын сонгодог зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн "Тоглоомчид" зохиол нь мөрийтэй тоглоомчдын тухай биш, харин хүн чанар хэрхэн соригдож, ёс суртахуун яаж ёроолд унаж буйг гашуунаар харуулсан бүтээл юм.

Хууралтын тухай, худал хуурмагийн тухай, хулгай зэлгийн тухай басхүү хүмүүний үнэн төрхийн тухай хурцаар тусгасан нь өнөөгийн бидний нийгэмтэй улам ч нийцээд байгаа юм.

Өчигдөр нээлтийн тоглолтод ирсэн үзэгчид алга ташин, шинэ бүтээлийг хүлээн авлаа. “Тоглоомчид” энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.

Тоглолтын тасалбар худалдан авах: https://www.ticket.mn/event/1580/

Ерөнхий найруулагч Э.Ёндоншарав /СТА/

Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч Г.Ган-Очир /СТА/

Ерөнхий зураач Л.Сүхбаатар

Гэрлийн найруулагч Я.Батсайхан /СТА/

Дүрүүдэд:

Ихарев-Б.Шинэбаяр /СТА/

Утешительный-Н.Ялалт /СТА/

Кругель-О.Гэрэлсүх /СТА/

Швохнев-О.Майдарравжаа

Замухрышкин-Д.Мөнх-Од /СТА/

Глов аав-Г.Мөнхжаргал /СТА/

Глов хүү-Ц.Жаргалсайхан

Алексей-Ц.Рагчаа

Гаврюша- Б.Ганзориг

Буудлын үйлчлэгч-О.Долгор /СТА/

Буудлын үйлчлэгч-Т.Анхзул

Аделаида Ивановна-И.Дашнамжил

Олны хэсэгт: СИТИ их сургуулийн оюутнууд

УДЭТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top