
Манай улсын иргэдийн дунд халамж хавтгайрсан талаар ярих хүн цөөнгүй бий. Зарим талаараа үнэний ортой энэхүү яриа нөгөө талаараа халамжийн бодлого нь буруу байгаагийн нэгээхэн илрэл мөн.
Энэ тухай ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Ердийн үед хүн амын 60-70 хувьд халамжийн бодлого хүрдэг. Гэхдээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн 60 хувь нь зорилтот бус бүлэгт очдог гэсэн судалгааг ҮСХ, Дэлхийн банк гаргасан. Манай Нийгмийн халамжийн санд 12 нэр төрлийн 72 үйлчилгээ багтаж байна. Эдгээр үйлчилгээг ангилж үзвэл тухайн иргэний амьжиргаанаас үл хамааруулж олгодог тэтгэвэр, тэтгэмж олон бий.
Жишээлбэл, яг өнөөдрийн нөхцөлд хүүхдийн мөнгийг тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран, хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгож байна. Гэртээ хүүхдээ асарч байгаа ээж, аавуудын тэтгэмж, одонтой ээжийн мөнгө, ахмадуудад олгодог Насны хишиг гэх мэт тэтгэмжийг мөн л тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран олгож байгаа юм.
Энэ бүхнээс харахад манай халамжийн бодлого үнэхээр зорилтот бүлэгтээ чиглэж чадаж байна уу гэдэг асуулт гарна. Хүн амын өсөлт, хөгжлийг дэмжсэн бодлогууд халамжийн бусад бодлоготой холилдож ирсэн учраас халамжийн үйлчилгээ үр дүн багатай байгаа юм. Тиймээс энэ хоёр бодлогыг салгах асуудлыг Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах асуудлыг онцгой анхаарч байна.
Халамж хавтгайрсан гэдэг шүүмжлэл бий. Нөхцөл байдлаа харвал нэг талаар үнэхээр тийм. Бид тогтолцоондоо зарим өөрчлөлт хийж, халамжийн бодлогын шалгуур, шүүлтүүрээ чамбайруулах шаардлагатай байсан. Энэ нь халамжийг бууруулах бус, халамж хүртэгсдийн хүрээг хумих тухай юм" гэв
Тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ чиглэлээр хийсэн ажлынхаа тухайд:
Түүнчлэн, хөдөлмөрлөх боломжтой, ажил хийх чадвартай хүмүүсээ халамжаас гаргаж, харин халамж шаардлагатай хүмүүстээ чанартай үйлчилгээ хүргэх бодлого хэрэгжүүлнэ гэв.


Сэтгэгдэл ( 0 )