
Зам тээврийн осол гэмтлийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах зорилгоор "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяныг зохион байгуулж байна.
Зам тээврийн ослын улмаас 4593 эрдэнэт хүн амь насаа алдаж, 42489 хүн гэмтсэн гэсэн тоон мэдээлэл байна. Манай улсад 2022 он гарснаас хойш зам тээврийн 7408 осол бүртгэгдсэн бөгөөд осолд орсон иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг холбогдох байгууллагууд үзүүлсэн байна.
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь:
2018, 2019, 2022, 2021 онуудын нөхцөл байдалд харьцуулан дүн шинжилгээ хийхэд энэ оны 6-9-р саруудад 250-350 орчим хүний амь нас хохирч, 700-1500 хүн гэмтэж болзошгүй гэх тооцоо гарчээ. Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аянд иргэн бүр нэгдэж, бүгдийн үүрэг оролцоо чухал байгаа тухай холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.
.jpg)














Сэтгэгдэл ( 0 )