Өнөөдөр 2022.06.21. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 28 хэм, шөнөдөө 15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын аавуудын өдөр. Мөн Олон улсын Йогийн өдөр.
Өнөөдөр Францын жүжигчин Жерар Ланвен, Америкийн кино найруулагч Стив Майнер, Лана Вачовски, “Лос-Анжелес Лейкерс” багийн ерөнхий дасгалжуулагч Фрэнк Вогел, жүжигчин Жульетт Льюис, Крис Пратт, дуучин Лана Дель Рей, Францын хөлбөмбөгч Мишель Платини, Оросын улс төрийн зүтгэлтэн, Москва хотын дарга Сергей Собянин, Их Британийн ханхүү Уильям зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1907 оны энэ өдөр “United Press International” мэдээллийн агентлаг үүсгэн байгуулагджээ.
1925 оны энэ өдөр Москвад такси үйлчилгээ явж эхэлсэн байна. Анх Рено маркийн 16 автомашин таксинд явжээ.
1970 оны энэ өдөр Английн «The Who» рок хамтлагийн ахлагч Пит Таунсендийг нисэх онгоцны буудалд цагдаа нар болон Холбооны мөрдөх товчооны ажилтнууд терроризмийн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Пит Таунсенд “амжилтад хүрэх” гэсэн утгатайгаар “бөмбөг хаях” гэсэн англи хэллэгийг хэлэхэд нь аюулгүй байдлын алба “бөмбөг” гэсэн үгийг нь л сонсоод баривчилсан байна.
2003 оны энэ өдөр Берлинд “Modern Talking” хамтлагийн сүүлчийн тоглолт болжээ.
2004 оны энэ өдөр дэлхийн анхны хувийн удирдлагатай сансрын хөлөг болох “SpaceShipOne” анх удаагаа сансарт хөөрчээ.
2019 оны энэ өдөр Минск хотод Европын хоёрдугаар наадмын нээлт болжээ.
Өнөөдөр үс засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно.
Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )