Усанд осолдсон иргэнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүргэжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 06 сарын 18

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн дэслэгч Х.Наранбаатар захирагчтай завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 11-р хороо Хар үзүүрт үүрэг гүйцэтгэж байхдаа голын усанд 50 орчим насны эрэгтэй урсаж байсныг уснаас гаргаж, 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулан, Яаралтай тусламжийн төвийн 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.

Амралтын өдрүүдэд Туул,Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэж, голын усны ослын эрсдэл нэмэгддэг тул иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.70.232) 2025 оны 03 сарын 13

Азтай 2. Аврах ангийнханд талархал илэрхийлье. Гал ,усыг басаж болохгүй гэдэг шүү дээ, болгоомжтой байцгаагаач ээ хүмүүс ээ.

2  |  0
Top