Мал, амьтны шимэгчтэх өвчний оношлогооны сургалт оров

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Мал, амьтны шимэгчтэх өвчний оношлогоо, эмчилгээ, тэмцэх арга хэмжээ сэдэвт сургалтыг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад зохион байгууллаа.

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хүрээнд “Мал, амьтны шимэгчтэх өвчний оношилгоо, эмчилгээ, тэмцэх арга хэмжээ” сэдэвт танхимын сургалтыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад зохион байгууллаа.

Сургалтад аймгуудын Мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн нийт 70 гаруй малын эмч, мэргэжилтэн хамрагдаж, шимэгчтэх өвчний тархалт, оношилгоо, шинжилгээ, тэмцэх арга хэмжээ сэдвээр сургаж, тулгамдаж буй асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө чиглэл өгсөн байна.

Цаашид 21 аймагт тус сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top