Рок, попоос тодорсон хотын боссууд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 06 сарын 14

Улаанбаатар хотын удирдлагын багийн багагүй хэсгийг олны танил, урлаг, соёлын салбарын залуус удирдах болжээ.

Тухайлбал, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн, зохиолын дуучин Ч.Бат-Эрдэнэ нарын удирдаж байсан нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар дуучин О.Анхбаяр ажиллах болжээ. Түүнийг “Киви” хамтлагийн дуучин Б.Халиуны нөхөр гэдгээр олон нийт танина.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Аялал жуулчлалын газрыг удирдаж буй “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх үүрэгт ажлаа үргэлжлүүлсээр буй.

Өчигдөр (2022.06.13) болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд хотын хоёр чухал салбар хариуцсан дарга нар оролцож, энэ зун хийх ажлаа танилцуулжээ.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр “Өнгөрсөн тавдугаар сард дөрвөн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Цаашид Буриадын соёл урлагийн өдөрлөг, “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” тоглолт, “Дурсамж дүүрэн Улаанбаатар” гэрэл зургийн өдөрлөг, Сонгодог урлагийн гала тоглолт, “Миний нийслэл” тоглолт, Үндэсний номын баяр зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн” гэхчлэн энэ зуныг төлөвлөсөн бол нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Хотын автобустай аяллыг энэ жил үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Нийт 356 хүүхэд, залуучуудыг аялуулсан. Франц, Унгарын соёлын өдрүүд, Улаанбаатарын аялал, жуулчлалын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгууллаа. Цаашид “Play time”, Даншиг наадам-Хүрээ цам, Олон улсын хоолны наадам, “Шонхорын баяр”, Солонгос, Японы аялал жуулчлалын өдөрлөг, Тал нутгийн марафон, Улаанбаатар явган аялал, “Уухай” шагайн харваа зэргийг зохион байгуулна” гэдгээ танилцуулсан байв.

Мөн Их тэнгэрийн амны хадны зураг орчимд тохижилт хийж байгааг “Номин талст”-ын Д.Батсүх дуулгажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.126.89.217) 2025 оны 03 сарын 13

Za yahav dee. Salbart aa ajilaa hiij l bgaa blgui dee. Busad salbart aa ach holbogdol ogiii

1  |  0
irgen(202.126.89.217) 2025 оны 03 сарын 13

Za yahav dee. Salbart aa ajilaa hiij l bgaa blgui dee. Busad salbart aa ach holbogdol ogiii

1  |  0
Хан(192.82.77.164) 2025 оны 03 сарын 13

Арай арай, ийм юмнуудаар хайран чухал салбаруудыг самруулж байх гэж

1  |  1
zochin(192.82.91.104) 2025 оны 03 сарын 13

Gommonuud

1  |  1
Top