Хён Бин мадам Тюссогийн музейд заларна

2022 оны 06 сарын 13

Өмнөд Солонгосын жүжигчин Хён Биний лааны тосон баримал удахгүй мадам Тюссогийн музейд заларна.

Vast Entertainment агентлагаас Хён Бин тосон баримлын хэмжээгээ өгч байгаа зургийг нийтэлжээ.

Хён Бин “Миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Лааны тосон баримал хийх нь их хүнд, няхуур ажил юм байна. Баримал дуусаад Азийн үзэгчдийн хүртээл болох өдрийг тэсэн ядан хүлээж байна” гэж ярьжээ.

Түүний баримлыг Сингапур, Хонконг, Таиланд зэрэг Азийн орнуудын мадам Тюссо музейд тавих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top