Хуулийн шаардлагад нийцсэн Timely платформ нээлтээ хийлээ

2022 оны 06 сарын 09

 

Хууль зүйн үйлчилгээний төв болон Timely.mn ажилтны цаг бүртгэлийн ухаалаг платформ өнөөдөр (2022.06.09) нээлтээ хийлээ.

Хуулийн шаардлагад бүрэн нийцсэн Timely.mn ажилтны цаг бүртгэлийн ухаалаг платформ ажилтнуудын хувийн нууцыг хамгаалах, оновчтой бөгөөд цогц шийдлийг хувь хүн, албан байгууллагад санал болгож байна.

Бизнесийн үйл ажиллагааг хууль эрхзүйгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ утгаараа бизнес, аж ахуй эрхлэгчид өөрийн бизнесийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслийн онцлог, бизнест нөлөөлөх макро түвшний нөлөөллийг сайн мэддэг, үүсэн гарч болох эрсдлийг урьдчилан хардаг, бизнесийн шийдэлд тохирох хуулийн гаргалгааг оновчтой олж чаддаг ур чадвар бүхий хуульчдыг үргэлж эрэлхийлж байдаг. 

Хууль зүйн үйлчилгээний төвийн мэргэшсэн 20 гаруй хуульч, өмгөөлөгчид нь бизнесийн тал бүрээр мэргэшсэн бөгөөд холбогдох албан байгууллагуудад зөвлөгөө, мэдээлэл, хуулийн үйлчилгээ үзүүлж байна. 

Харин Timely.mn нь хуулийн шаардлагад бүрэн нийцсэн ажилтны цаг бүртгэлийн ухаалаг плотформыг албан байгууллага, хувь хүмүүст санал болгож байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top