Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Бямба гарагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан "Кансат-2022" тэмцээн нэг өдрөөр хойшилж, НЯМ ГАРАГТ Налайхын нислэгийн талбайд зохион байгуулагдана.
Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосен зэрэг найман их, дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдөх юм.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хамтран зохион байгуулагчаар MOSTA - Монголын Сансрын Технологийн Холбоо Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газарШинжлэх Ухаан Технологийн Их СургуульМонгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ ажиллаж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр Mongolsat Networks компани ажиллаж байна.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )