Б.Баасандорж: Мах чанаж идсэн байцаагчид хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Эмээлтэд байрлах мах махан бүтээгдэхүүний тулгамдсан асуудалтай холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж нар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан:

-Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тавдугаар сарын 30-ны өдрөөс ажлын хэсэг байгуулагдаж махны асуудлаар шалгалт явуулж байна.

Эмээлтэд махны чиглэлээр 32 аж ахуй нэгж байрлаж байна. Монгол Улсад мах экспортлох эрхтэй 61 аж ахуй нэгж бий. Үүнээс 31 нь Хятад улсруу мах экспортлох эрхтэй юм. Ингэхдээ дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох эрхтэй 15 үйлдвэр байна.

Эмээлтэд байрлах 32 аж ахуй нэгжийн 17-гийнх нь үйл ажиллагааг түр зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийж, спандартын дагуу ажиллах байгаа эсэхийг шалгаад, үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, хариуцлага тооцох, стандарт хангуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Сануулахад, Олон улсад мах экспортлох эрхийг яам, мэргэжлийн хяналтаас өгдөггүй. Тухайлбал Хятад улс руу мах экспортлох эрхийг Хятад улс өөрөө шийддэг байна. Одоогоор Хятад улс руу мах экспортлох эрхийг 61 аж ахуй нэгжид олгосон байна.


Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Шадар сайд С.Амарсайхан

-Хяналт тавих ёстой албан хаагчид нь арга хэмжээ авахгүй байсаар өдий хүртэл муудсан махыг хаа нэгт газар нийлүүлэх үйл ажиллагаа явуулсан байна. Энэ асуудлыг хэдхэн сэтгүүлч илрүүллээ шүү дээ?

-Мэргэжлийн яхналтын байгууллага хяналт шалгалт тогтмол тавих ёстой. Тавдугаар сарын 11-наас эхлэн махны асуудлаар хяналт шалгалт хийж эхэлсэн. Би тавдугаар сарын 27-нд мэргэжлийн байгууллагуудад тодорхой үүрэг даалгавар өгсөн. Зөвхөн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэхгүйгээр хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж, хатуу хариуцлага тооцох үүрэг өгсөн.

Махны асуудал анх удаа яригдаж байгаа юм биш. Олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Шаардлага хангаагүй мах сургууль цэцэрлэгт нийлүүлээгүй. Дотоодын хүнсний хэрэглээнд нийлүүлэгдэхгүй байгаа гэдэг мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллага өгч байгаа. Төр хяналт тавьж байгаа.

-Шалгалт хийнэ гэж зарлахаар Эмээлтэд байгаа мах боловсруулах үйлдвэрүүд угааж цэвэрлэхээс эхлээд шалгалтад бэлдээд эхэлж байна. Шалгалт хийнэ гэж зарлаад дараа нь шалгаж болдог юм уу?

-Хүнсний аюулгүй байдал хаана ч ил тод нээлттэй аюулгүй байх ёстой учраас бид шалгалт хийнэ гэдгээ зарлаж байгаа юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж

- Сэтгүүлч Өнөрцэцэг “би өөрөө хариуцлага хүлээнэ” гээд лацыг тайлсан. Улсын байцаагчийн лацыг иргэн хариуцлага хүлээхэд бэлэн гээд хуулж болдог юм уу?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар эрүүл мэнд, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, дэд бүтэц гээд долоон салбарт хяналт тавьдаг. Монгол Улсад үйлчилж байгаа дүрэм журмыг монгол ч байна уу, гадаад хүн ч байна уу дагаж мөрдөх ёстой. Шүгэл үлээж байгаа хэвлэлд талархах хэрэгтэй. Зариг манай байгууллага руу ярьсан учраас хяналт шалгалтын явцад хамтарч ажилласан. Хяналт шалгалтын ажлыг аль ч хэвлэл нээлттэй мэдээлж болно. Өнөөдөр ч манай хяналтын ажил явж байгаа. Төрийн байгууллага нээлттэй шилэн байх ёстой. Мах чанасан асуудал дээр би шүүмжлэлтэй байгаа. Тэр махыг хэрэглэх эсэхийг шинжилгээний дүгнэлт гарсны дараа шийддэг. Тиймээс мах идсэн байцаагчид хариуцлага тооцно. Лацыг мэргэжлийн хяналтын байцаагч ч бай, хэн нэгэн иргэн авч болохгүй тул зөрчлийн асуудал үүснэ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан

-Мал махтай холбоотой асуудал олон жил хуримтлагдсан. Дулааны аргаар боловсруулж байгаа 15 аж ахуй нэгж бий. Дулааны аргаар боловсруулсан мах 50 хувийн жингийн алдагдал хүлээдэг тул бүрэн болгосон мах гэсэн үг юм. Экспортод гаргах махыг шинжилгээнд хамруулсны дараа хилээр гаргадаг тул Эмээлтэд үүссэн асуудал Монгол Улсын махны экспортын асуудалд нөлөөлж мэдэх юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж

Эм Ди Си Пи ХХК 2022 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч экспортлох зөвшөөрөлгүй компани юм. Энэ компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгосон.

Шадар сайд С.Амарсайхан

-Төлөвлөгөөт шалгалтыг гурван жил зогсоох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Мэргэжлийн байгууллагын шалгалтыг гурван жил зогсоосноор хүнсний аюулгүй байдал алдагдаж, чанаргүй барилга баригдах нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол байна?

Төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоох хуулийг Засгийн газар өргөн барьсан. Гол зорилго нь аж ахуй нэгжийг дэмжих, төлөвлөгөөт шалгалт нэрээр давхардсан хяналтаа зогсоох, аж ахуй нэгжид дарамт шахалт үүсгэхгүй байх зорилготой хуулийн төсөл юм.

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ажлаас хал (150.129.141.121) 2025 оны 03 сарын 13

Мэргэжлийн хяналт гэчээд нийлээд мах идээд зогсож л бдаг төрийн албанд шургасан хачин юмнуудаа халаачээ

1  |  0
Бар(202.126.94.27) 2025 оны 03 сарын 13

Ха хаа ха хятад хүн үмхий мах бэлтгд эх орон ругаа зөөгөөд явахуу тэд тии. Тэнг хүмүүс бш. тэд баргдвал юу болх билээ гдгэ эсайн мэднэ үмхиы махны төлөө амаы өгдг хүмүүс бш лд тд үнэртэы мхг хямд аваад. Манаы эргүүнүүдд өгч бга тд бас пу авч бгаага ч мэдхгүй иим л юм болсон

1  |  0
Иргэн(202.126.89.176) 2025 оны 03 сарын 13

Хятадын талаас хянан магадлагааны баг ирж хятад руу мах экспортлох үйлдвэрээ сонгодог юм шүү. Тэд зөвхөн сонгосон үйлдвэрээсээ л нийлүүлсэн махыг экспортоор хилээр нэвтрүүлдэг юм шүү. Түүнээс зөвшөөрөл өгч байгаа хэрэг биш. Юмыг сайн судалж байж мэдээлэл бичиж баймаар юм

1  |  0
иргэн(192.82.78.135) 2025 оны 03 сарын 13

ман дэндлээ уих тар засаг огцор

2  |  0
иргэн(192.82.78.135) 2025 оны 03 сарын 13

ман дэндлээ уих тар засаг огцор

1  |  0
зочин(124.158.68.58) 2025 оны 03 сарын 13

мэдээллүүд худал байна.1-рт Эмээлтээс мах хотруу ороогүй гэдгийг мэргэжлийн хяналтынхан тодорхойлсон гэнэ.Хахууль аваад хамтраад тууж яваа хяналтынхан зөв мэдээлэхүү, үгүй. 2-рт:Зурагтаар гарсан компани асар том объект байгуулсан харагдсан2022 оны 2-р сараас ажиллаж эхэлсэн гэж юу яриваа.Тэнд 10-аад жил ажилласан залуу хамгаалж ярихдаа олон жил гж хэлсэн.Тэгэхэд манай дарга нар олон жил ажиллууснаа нуух гээд саяхан эхэлсэн гэв 3-рт маханд хольсон глюканат натрийг Хятадууд иддэггүй,маханд махны амтыг оруулдаг учир монголчууд бид хэрэглэдэг.Иймд энэ боловсруулсан мах монголчуудад зориулагдсан

5  |  0
zochin(59.153.87.227) 2025 оны 03 сарын 13

Мэргэжлийн хяналтыг салбар салбарт нь өгөхгүй бол тэндээсээ өөрийнхөө ажилладаг салбараа ШАНТААЖИЛЖ мөн ч олоон жил амьдарсан байцаагч нар мөн ч ихтэй газар даа. МХЕГ-ын ахлах байцаагч нар УБ хотод доод талынхан нь 2-3 байртай. Саяхан Засгийн газар,Ерөнхий сайд хяналт шалгалтыг цөөрүүлэх тухай зөвлөн туслах талаар ярихад хамгийн их харааж зүхсэн хүмүүс бол Мэргэжлийн хяналтын улсын болон нийслэлийн байцаагч нар байсан өөрсдөө ярьж ч байсан \n

3  |  1
зочин(103.26.193.26) 2025 оны 03 сарын 13

Химийн бодистой махыг шингээдэг овоо ходоод уу, тэр мэргэжлийн хяналтын нөхрийн ходоод. Юм юм шингээгээд сурчихсан л ходоод тулдаа хэнэгч үгүй зүгээр байна гэж авдаг байна шдээ

1  |  0
Зочин(202.126.88.228) 2025 оны 03 сарын 13

Амарсайхан муу хужаа

2  |  1
Зочин(66.181.178.247) 2025 оны 03 сарын 13

Чанаргүй барилга их баригдаж бгаа хүлээн авч бгаа комиссыхон хэдэн төгрөг атгуулчихвал шууд ок !!! Мах ч ялгаа бхгүй бүгд авилгал аваад ок болдог шүү дэ юу үнэн энэ л үнэн

4  |  0
о(64.119.25.240) 2025 оны 03 сарын 13

Хятад улс руу мах экспортлох эрхийг Хятад улс өөрөө шийддэг байна. улс нь мэддэггүй ямар аймшиг вэ?

4  |  0
зочин(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

МХЕГ зүгээр тар тар\n

3  |  0
Үнэн(192.82.91.12) 2025 оны 03 сарын 13

Энэ Баасандоржийг ажлаас нь халах хэрэгтэй. хариуцлагагүй, авилгалд идэгдсэн байгууллагын даргыг солих эсвьэл байгууллагыг тата буулгах хэрэгтэй.

4  |  0
Иргэн(66.181.161.67) 2025 оны 03 сарын 13

Хосгүй тэнэг нөхдүүдийг төрөөс зайлуул.

3  |  0
irgen(150.129.142.135) 2025 оны 03 сарын 13

chi ongorloo chi ongorlo uhjina chi aluulna shuu chi uhsen sharil.chi duusaa

1  |  0
irgen(150.129.142.135) 2025 оны 03 сарын 13

chi yuga nuuidn chi yuga nudin chi nuh yutain. alad hajsan baiahd hen emdehi hen toohin.uhsen sharil der shgeel.

1  |  0
з(66.181.161.91) 2025 оны 03 сарын 13

лацыг би мэдэж баына гээд онгойлгох гэдэг чинь том байна шүү Ингэх юм бол лацдаад яахвэ нэг том гар нь очоод онгойлгох юм бна

2  |  0
МУ-ын ИРГЭН(192.82.77.68) 2025 оны 03 сарын 13

Яасан олон хятадуудад зөвшөөрөл өгдөг МАНгар малууд вэ? Тэгээд тэд нараа хариуцаж чадахгүй хөөж гаргах хэрэгтэй. Eр нь стратeгийн гол хүнсээ дайснуудаараа бэлдүүлэх тийм тэнэг санаа МАН та нараас яаж гардаг б.аа УРВАГЧ луйварчин алуурчин муу муухай бүхний цуглуулга УИХ, МАН хоёр болжээ.

2  |  0
Зочин (103.80.210.116) 2025 оны 03 сарын 13

Хүнсний аюулгүй байдал хаана ч ил тод нээлттэй аюулгүй байх ёстой учраас бид шалгалт хийнэ гэдгээ зарлаж байгаа юм. Юу гэсэн үг юм болдоо \n\n

1  |  3
shurhuu(66.181.160.36) 2025 оны 03 сарын 13

hynalt shalgaltiig zogsooh gedegt gaihaad bn , manaih ylanguya barilaga ,hunsend hynalt tavihgeer ajillaj chadah tiim naidvartai boloo yu? esvel 3 jil gedeg chin songuulid beldej bgaa ym uu?

1  |  0
зочин(59.153.112.23) 2025 оны 03 сарын 13

Хятад улс руу мах экспортлох эрхийг монгол улс шийддэггүй хятад улс өөрөө шийддэг гэнэ. Тугаар тогтносон Монгол улсыг Хятад улс өөрийнхөө нэг муж шиг л үзэж байгаа биш үү. Яагаад манайх өөрөө шийдэж болдоггүй юм бэ? Тайлбарлаач!!

3  |  0
Зочин(61.68.58.22) 2025 оны 03 сарын 13

Хүнсний аюулгүй байдлаа Хятуудад даатгаж хортой мах бэлдүүлээд хэзээ Монголчууд хавдараар үхэж дуусахыг таашгүй гээд сууж байгаа, худалдагдсан суудлын бөглөөсүүдэд эрүү үүсгээч э,

1  |  0
9(31.10.166.185) 2025 оны 03 сарын 13

Sain baitsaagch bna .bur hordlogo uguh esehiig biyeeree shalgasan bn.uuruu idehgui bohir mahiig eruul ahuin shaardlaga hangana gej todorhoiloogui l bol sain ajillasan gesen ug.

1  |  0
Зочин(89.64.73.83) 2025 оны 03 сарын 13

Монголчууд үнэндээ тэнэг хүмүүс юм даа. Яаж харийн хүмүүсээр хүнсээ бэлдшүлэхээр тусгай нэртэй зөвшөөрөл өгч чадаж байнаа. Энийг ерөөсөө ойлгохгүй байна. Дээр байгаа новшнууд мөнгө л авч байвал чөттгөртэй нийлэхэд бэлэн хүмүүс . Махны экспорт хийх эрхгүй компани үмхий махаа монголчуудад л борлуулж таарна биз дээ

2  |  0
Зочин(89.64.73.83) 2025 оны 03 сарын 13

Энэ өмхий мах гарсан компани махны экспорт хийх эрхтэй компани юм уу? Үгүй бол ойлгомжтой. Махандаа хор шахаад монголчуудыг хоолоор нь хордуулж байгаа хорлон сүйтгэх ажиллагаа болж таарч байна. Эрүүгийн хэрэг үүсгэж эзэдтэй нь хариуцлага тооц. Ажилчидийг нь хөөн гарга. Тэр МХ-н байцаагчийг бас шалгах хэрэгтэй. Байцаагч авлига авсан байгаа. Ойлгомжтой

1  |  0
Kk(192.82.81.22) 2025 оны 03 сарын 13

Ulsuhuuruu savan iddeg bsan ulun Unuruu umhiirsun mah ideh inuuhend yumdaa usuhiin ulun ni daragddguiee, huuhen tosgonoos yavsan ch tosgon ni huuhnees yavsanguiee gedeg shig haha

3  |  0
Zailzgaa nowshnud(192.82.81.22) 2025 оны 03 сарын 13

Ulun Unuruu odoo bnoo, ork huuhend hariuzlaga tooz,site uhaantai yumiin irged bur unfollow block lmoor bnaa

3  |  0
Хүрэл ухана огцор(66.181.161.3) 2025 оны 03 сарын 13

Ман огцор

3  |  1
Сонин байна.(150.129.140.33) 2025 оны 03 сарын 13

Зөвшөөрөлгүй байсан, үйл ажиллагаа явуулахыг хориглосон гэнэ. Яагаад өдий болтол ажиллуулаад байсан юм

3  |  0
зочин(202.131.227.26) 2025 оны 03 сарын 13

Хяналт шалгалтын хуулинд өөрчлөлт оруулж хяналтын ажлыг зогсоовол Монгол улсад маш олон асуудал дагуулж хүний амь нас хохирох өндөр эрсдэлтэй дээ үүнийг Засгийн газар тунгаан бодоорой

4  |  0
Top