О.Хонгор: Нийгмийн хариуцлагын хүрээнд 500 хүүхдийг баярлууллаa

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Баянзүрх дүүргийн МАН-ын тэргүүлэгч О.Хонгорын санаачлагаар JCI Leader байгууллага, Хүүхдийн ордон нар амтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан дүүргийн зорилтот бүлгийн 500 орчим хүүхдэд Хүүхдийн ордны гала тоглолтыг үзүүлж гарын бэлгийг гардууллаа.

 

 

Энэ үеэр арга хэмжээг санаачлагч О.Хонгор хэлэхдээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” гэдэг бол хүүхэд бүрийг эрх тэгш байлгаж, тэднийг аль нэг давхаргаар хязгаарлахгүйгээр эрхийг нь хамгаалж, баярлуулах өдөр гэж би хувьдаа боддог. Тэр ч утгаараа өнөөдөр Хүүхдийн ордон болон JCI Leader байгууллагуудтайгаа хамтарч өөрийн өсөж төрсөн дүүргйинхээ 500 хүүхдийг баярлуулж, өөрсдийн боломжийн хүрээнд гарын бэлгийг гардууллаа. Цаашид бид хамтарч хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, сурч боловсрох эрхийг хангах зэрэг олон төрлөөр арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа. Энэ ажлуудад үеийн залуучуудыг манлайлж оролцохыг хүсье” гэлээ.

 

 

Тус арга хэмжээнд хамтран ажиллаж буй JCI Leader байгууллагын хувьд жил бүр хүүхдийн эрхийг хамгаалах, бие бялдар бөгөөд оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн ажлуудыг санаачлан зохион байгуулдаг бөгөөд арга хэмжээнд оролцсон хүүхдүүдийн эцэг эх, төрөл төрөгсдийн зүгээс талархалтай хүлээн авч байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top