[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хаврын ядаргааг давж гарахад тус болох 7 зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

“Хавар болж, байгаль дэлхий сэрж байхад нойр хүрээд, ядарч цуцаад байх юм” гэсэн үг сонсож байсан уу?

Энэхүү үзэгдэлийг эмч нар “Хаврын ядаргааны синдром” хэмээн нэрлэдэг юм. Хүмүүсийн 93 хувь нь энэ синдромд нэрвэгддэг гэсэн баримт бий. Агуу зохиолч Александр Пушкин “Хаварт би дургүй, Хавар л би өвддөг” гэж бичиж байжээ.  
 

Хаврын ядаргааны синдромын гол шинж тэмдэг нь ажлын чадамж буурах, нойрны дутагдал, хэт ядрах, зүрх судасны архаг өвчин сэдрэх зэрэг олон шинжээр илэрдэг. Яагаад гэвэл Хаврын улиралд агаарын даралт өөрчлөгдөн, өдрийн цаг уртсаж, таны дотор байх биологийн цагийн хэмнэлийг алдагдуулдаг болохоор тэр. Харин энэ цаг таны зүрх, ходоод, тархины үйл ажиллагааг зохицуулдаг юм. Тэгэхээр та дотоод цагаа хаврын горимд шилжүүлж чадвал хаврын синдромыг амжилтай даван туулж чадна гэсэн үг. Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ?

1, Байнгын цагийн хуваариа даган мөрд. Тогтсон цагтаа унтаж, сэрж, хоолоо идэхийг хичээ. Ингэж байж таны дотоод цаг хаврын өөрчлөлтөд дасан зохицно.

2, Биеийн тамирын дасгал хийж, хөдлө. Залхуу чинь хэчнээн хүрж байсан ч фитнес танхимдаа очиж, хичээллээрэй. Спортын ачаалал нь биенд баяр баясгалангийн гормон үүсгэдэг. Харин одоо танд яг энэ гормон л дутагдаж байгаа билээ.

3, Цэвэр агаарт өдөрт 2-3 цагийг өнгөрөө. Гэхдээ өдрийн цагаар шүү. Ингэж байж та өвлийн улиралд дутагдаад байсан витаминаа олж авах юм.

4, Цадталаа хоолоо сайн ид. Ялангуяа шинэ ногоо, жимс их хэрэглээрэй. Витамин ууж, дархлаагаа дэмжих нь ч зөв арга. Хаврын улиралд турах гэж бүү оролдоорой. Турах оролдлого биенд чинь нэмэлт стресс болно шүү.

5, Сайн унт. Хаврын улиралд жирийн үеийнхээсээ доод тал нь нэг цаг илүү унтах хэрэгтэй.

6, Байгалийн эрдэс тэжээлээр баялаг хүн орхоодой, чацаргана, алтан гагнуур энэ хүнд үед тус болно. Хоолноосоо 15-20 минутын өмнө өдөрт гурван удаа хэрэглэх хэрэгтэй.

7, Эцэст нь Хаврын ядаргааны синдромыг даван туулах хамгийн гол зүйл бол эерэг байх. Юу ч тохиолдсон стресстэж, уцаарлалгүй, инээмсэглэн хүлээж ав.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top