Талибууд 15 сургуулийг цэргийн бааз болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Афганистаны төрийн эрхэнд гарсан “Талибан” хөдөлгөөн Панжшер мужийн 15 сургуулийг цэргийн бааз болгон зохион байгуулжээ. Тус муж талибуудад эсэргүүцэл үзүүлэх төв байсан юм.

“Aamaj News” агентлагийн мэдээллээр, талибууд охид, хөвгүүдэд зориулсан 15 сургуульд хяналт тогтоон, цэргийн бааз болгон тоноглосон байна. Үүний улмаас дөрвөн мянга орчим сурагч сурах сургуульгүй болоод байна.

Тажик үндэстнүүдийн суурьшсан Панжшер муж нь Кабулаас зүүн хойд зүгт Гиндукуша уулсын дунд байрладаг. Афганистаны засаг захиргааны газрын зурагт тус муж 2004 онд бий болжээ. Өмнө нь тус муж Парван мужийн бүрэлдэхүүнд ордог байв.

“New York Times” сонинд мэдээлснээр, “Талибан” хөдөлгөөн Афганистаны эрхэнд гарснаас хойших хугацаанд нийт 490 орчим албан тушаалтан, аюулгүй байдлын ажилтан, олон улсын хүчнүүдтэй хамтарч ажиллаж байсан хүнийг хөнөөж, хулгайлсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top