
Турк зэрэг бүс нутгийн тоглогчдын оролцоогүйгээр Афганистан, Пакистаны хооронд үүсээд хурцадмал байдал өргөн цар хүрээтэй зэвсэгт мөргөлдөөн болж хувирч болзошгүй гэж Ойрх Дорнодын асуудлаарх шинжээч Умит Гекчё Доган үзэж байна.
Пакистаны цохилтын хариуд Афганистаны Зэвсэгт хүчин өшөө авах ажиллагааг эхлүүлсэн тухай мэдэгдсэн билээ.
Шинжээчдийн ярьснаар, түүхийн явцад хуримтлагдсан хилийн бүс нутаг, аюулгүй байдалтай холбоотой зөрчил нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Тус хоёр улсын харилцааны тогтворгүй байдал бүс нутаг, тэр дундаа Төв болон Өмнөд Азийг хамруулсан бүс нутгийн өргөн хүрээний асуудлыг хөндөж болзошгүй. Хурцадмал байдал нь дүрвэгсэд, хил дамнасан аюулгүй байдал, хэт даврагч бүлэглэлүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй.
Тиймээс Турк улс төвийн сахисан зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой. Эс бөгөөс нөхцөл байдалд улам хурцдаж, гаднын бусад тоглогчдыг татан оролцуулах аюултай гэж шинжээч анхааруулжээ.
Баасан гарагт шилжих шөнө Пакистан нь Афганистаны хэд хэдэн хот, тэр дундаа нийслэл Кабул хотод агаараас цохилт өгсөн байна. Пакистаны батлан хамгаалахын сайд Хаваж Асиф хэдэн сар үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний эцэст хөрш хоёр улсын хооронд үүссэн хурцадмал байдал нээлттэй дайнд болж хувирлаа гэж Х сүлжээнд бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )