Л.Оюун-Эрдэнэ: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгчид бэлэг өгөх нь авлига 

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Авлигын эсрэг үндэсний хорооны хурал өнөөдөр /2021.11.11/ "Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээ бүрдүүлэх" сэдвийн хүрээнд боллоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бидэнд авлига гэж өөрсдөө үздэггүй хэд хэдэн зүйл байна. Есдүгээр сарын 1-нд боловсролын салбарт сургуулийн хуваарь солихтой холбоотой асуудал. Мөн эрүүл мэндийн яам руу утасдаж, хүн эмнэлэгт хэвтүүлэхтэй холбоотой асуудал гардаг. Харьяаллын бус хаягийн цэцэрлэгт шилжих гэж цэцэрлэгийн эрхлэгчид тодорхой хэмжээний бэлэг дурсгал өгдөг. Үүнээс гадна НЗДТГ-т зөвшөөрөлтэй холбоотой асуудал байна. Яамдуудад самарны тусгай зөвшөөрөл, газар зохион байгуулалтын тусгай зөвшөөрлүүд, дулаан хангамжтой холбоотой тусгай зөвшөөрөл бүрийн ард нугалаа үүсэж, авлигын хүнд суртал үүсэж байна" хэмээн тодотголоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээж(192.82.87.7) 2025 оны 03 сарын 13

Заа ёстой тэнэгтдэг байна шүү, өөрсдөө үнэхээр луйварчин авилгачин байж ядарсан ардаар бүү оролд

1  |  0
Зочин (202.21.100.78) 2025 оны 03 сарын 13

Хороолол дундах сургууль цэцэрлэгээ л хангалттай бариад өг хүрэлцээ муу байхад энэ үйлдэл тасрахгүй

1  |  0
башир Жонхуун с(192.82.78.115) 2025 оны 03 сарын 13

Авилгыг зөвхөн эрх мэдэлтнүүдийн хийдэг ажил.Энгийн иргэдэд падгүй ээ. Баяралсан сэтэлийн илэрхийлэл төдий зүйлийг томруулж өөрсөдийнхөө хийсэн авилгыг хаах гэсэн башир оролдлого.Тэгвэл хэдэн зуун саяар тоологдох мөнгийг хандив гэх нэрээр өгч авч байаагайгааг юу гэж тайлбалах вэ?Жижиг чулуугаар том чулууг хөдөлгөх гэгчтэй төстэй юм уу? ккк Эрхмүүдийн башир арга ч угсраагаар гаргах юм кккк

1  |  0
Top